Шарлаж, өнгөр тогтсон шүдийг цайруулах хялбар арга

[lockercat]

Сайхан инээмсэглэлийн нууц бол яах аргагүй эрүүл цагаан шүд байдаг шүү дээ. Хэчнээн үзэсгэлэнтэй нэгэн байлаа ч, инээхэд танан цагаан шүд биш, шарлаж, өнгөр тогтсон шүд байвал ямар харагдах бол? Тиймээс л бид шүд хамгийн чухал гээд ач холбогдол ихээр өгөөд байгаа юм. Өнөөдөр та бүхэндээ хялбар аргаар шүд цайруулах аргыг зааж өгөхөөр бэлтгээд байна.

Танд хэрэг болох зүйлс:

  • Тугалган цаас
  • Давс
  • Хүнсний сода
  • Шүдний оо

Шүдний оо, давс, хүнсний содоо 2:1:1 харьцаатай хольж бэлтгэнэ. Нэг ёсондоо 1 амны халбага шүдний оо, 1/2 амны халбага давс болон 1/2 амны халбага хүнсний сода гэсэн үг. Гол нь та орцныхоо хэмжээг өөрөө тохируулна.

Ингээд тугалган цаасаа жижиглэж, шүдээ бүрхэж хүрэхүйц болгож бэлтгэнэ. Үүн дээрээ хольж бэлтгэсэн, оо, давс болон хүнсний соданы зуурмагаа түрхэж, тараана.

Одоо энэхүү тугалган цаасаа шүдэн дээрээ нааж, унахааргүй болгоорой. Дээд, доод шүднүүддээ адил тугалган цаас наана.

15 минутын дараа тугалган цаасаа авч, шүдээ энгийн шүдний оогоор угааж цэвэрлээрэй. Та тус аргыг 7 хоногт 2-оос дээш удаа хэрэглэж, гайхалтай үр дүнд хүрээрэй. Маш олон хүн энэ аргын ачаар шүдээ цайруулж чадсан байдаг.

[/lockercat]