СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН МОНГОЛ УЛС ЯАХ ВЭ?

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага FATF Монгол Улсыг саарал жагсаалтад орсныг өчигдөр мэдээлсэн. Хамгийн анх 2013 онд орж, 2014 онд уг жагсаалтаас гарч байсан манай улс ийн дахин саарал жагсаалтад бичигдэв. Ер нь л 2016 оноос хойш тус байгууллагын хяналтад байсаар ирсэн. Энэ байдал цааш үргэлжлэх нь ээ.CLICK TO TWEET

Манай улсыг  мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй хэвээр байна гэж үзсэн.  Өөрөөр хэлбэл, мөнгө угаах терроризмтой тэмцэх хуулийн хэрэгжилт болон төрийн эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, хяналт шалгалтын үйл ажиллагаа сул байгааг анхааруулсан.

Тиймээс манай улс цаашид дээрх чиглэлээр анхаарч ажиллаж, хангалтгүй үнэлгээ авсан зөвлөмжийн хэрэгжилтийг ахиулснаар саарал жагсаалтаас гарах боломжтой. Саарал жагсаалтаас гарахын тулд юу хийх ёстой вэ?

Мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хууль тогтоомжоо сайжруулах,  хяналт шалгалт явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа, прокурорт шилжүүлж, шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоог нэмэгдүүлж, үр дүн гаргах,терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр хөрөнгө хураан авах үйл ажиллагааг сайжруулах зэрэг чиглэлээр дэвшил гарсан тохиолдолд жагсаалтаас гарах боломжтой.

Улс төрчдийн хувьд “Саарал жагсаалтад орсон нь харин ч санхүүгийн дотоод сахилга бат сайжирна, гадаад харилцаанд сөрөг нөлөө байхгүй гэхчлэн эерэгээр харж байгаа.

Тухайлбал, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаяр “Гадаад харилцаанд нөлөөлнө гэхээс илүүтэй, дотоодын техниктэй холбоотой асуудал. Хууль тогтоомжоо сайжруулах үүрэг өгсөн. Гадаад харилцаа хэвийн явдагаараа явна. Гадаадад байгаа монголчуудын хувьд хүндрэл үүсэхгүй. Гадаад харилцаанд нөөлөхгүй” гэх тайлбарыг өгсөн.Тэгвэл саарал жагсаалтад бичигдэх нь улс оронд ямар эрсдэл, сөрөг үр дагавартай талаар судлаачид:CLICK TO TWEET

  • Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах
  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
  • Гадаадын хөрөнгө оруулалт багасаж
  • Гадаад худалдааны хэмжээ буурах;
  • Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж,
  • Гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
  • Улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүснэ  хэмээж  байна.

Өнгөрсөн сард Бангкок хотод болсон тус байгууллагын хамтарсан бүлгийн уулзалтад манай мэргэжилтнүүд тайлангаа хамгаалсан. Шууд хэрэгжилтийн 11 зөвлөмжөөс 4-ийг нь дахин сайжруулах үүрэг аваад байсан юм.CLICK TO TWEET

Учир нь Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яамнаас хариуцсан субьектүүдэд хийх хяналт шалгалт, түүнд ногдуулсан хариуцлага, улсын төсвөөс хяналт шалгалтыг сайжруулахтай холбоотой зардлыг төсөвлөсөн байдал зэрэгт ахиц гараагүй гэж ФАТФ-аас үнэлжээ. Харин Сангийн яамнаас 2020 оны төсөвт эдгээр төсвийг суулгасан гэх мэдээллийг өгсөн.